Ипотекийн зээл болон ипотекийн зээлээр баталгаажсан бонд, бонд гаргах үйл явц, төлөвлөгөөний талаар цогц мэдээлэл хүргэхээр Монголын ипотекийн корпорациас зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо мөн Монголбанкны мэргэжилтнүүдэд танилцуулга хийлээ.
Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах жилийн 8 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжиж эхлээд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ оны 2 дугаар улирлын байдлаар МИК Тусгай зориулалтын 9 компани байгуулан нийт 52,5 мянган зээлдэгчийн орон сууцны зээлээр баталгаажсан 2,4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас гаргаад байна.
Мөн өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудад 200 тэрбум төгрөгийн орон сууцны зээл үнэт цаасанд хамрагдахаар хүлээгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэр гаргавал дээрхи 200 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан 10, 11 дэх бондуудыг гаргахад бэлэн болоод байгаа юм.
Монголын ипотекийн корпораци орон сууц санхүүжилтийн компанийн гаргаж буй бонд нь хаалттай хүрээнд шууд арилжаалагддаг бөгөөд давуу эрхтэй буюу 90 хувийг Монголбанк, энгийн эрхтэй буюу 10 хувийг орон сууцны зээлийн багц худалдсан арилжааны банкууд худалдан авсан байдаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зах зээлийн харилцаа 2010 онд УИХ-аас батлан гаргасан хуулиар зохицуулагддаг бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлдэг юм.
Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан Монголын ипотекийн корпораци нь жилийн 8 хүүтэй орон сууцжуулах хөтөлбөрт оролцогч байгууллагуудын нэг учраас бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч төрийн байгууллагуудад хөтөлбөрийн явц, хэрэгжилт төдийгүй байгууллагынхаа үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж, ажил хэргийн уулзалт ийнхүү зохион байгуулав.
Ипотекийн зээл, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр үргэлжлэх эсэх асуудал сүүлийн үед иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа учраас Монголын ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс хэвлэл мэдээллийнхэнд дараахь мэдээллийг өглөө.
-Ипотекийн зээлийн олголт ямар байгаа вэ? Зарим иргэдийн зүгээс зээл нь бүтсэн ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна гэх юм?
-Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жил сонгуулийн жил байсан учраас олон нийтийн дунд ипотекийн зээл үргэлжлэх үү, хөтөлбөр зогсох уу гэх мэтээр олон асуудал үүсч, анхаарлын төвд нь орлоо.
Олон нийтийн дунд эргэлзээ үүссэн байгаа энэ үед Монголын ипотекийн корпораци Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад уг хөтөлбөрт оролцогч талуудад 8 хувийн орон сууцжуулах хөтөлбөрийн явцыг танилцуулахаар өнөөдөр цугларсан юм. Бидний харж байгаагаар хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа. Нийтдээ 85 мянган иргэн орон сууцны зээлд хамрагдаад байна. Мөн 3,8 их наяд төгрөгийн зээл ипотекийн зах зээл дээр бүрэлдлээ. Энэ бол асар том хөрөнгө юм. Тиймээс хэрэгжилтийг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрт хүргэх хэрэгтэй гэж бид үзсэн.
-Зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
-Одоогийн бүтцээр бол 3,3 их наяд төгрөг найман хувийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжигдэнэ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хавар “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-гийн тухай хууль батлагдсан. Энэхүү нөөц санг удирдах, захиран зарцуулах, хяналт тавих үүргийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт харьяалуулсан байгаа.
-Зээлийн эргэн төлөлт ер нь ямар байдаг вэ?
-Манай үйл ажиллагаа хэвийн байна. Өнгөрсөн хугацаанд зах зээл дээр 9 тусгай зориулалтын компани байгуулж, 2,4 их наяд төгрөгийн үнэт цаас гаргаад байна. Хөтөлбөрт нийт 52 мянган иргэн хамрагдсан. Үнэт цаасны шинж чанар хэвээрээ байгаа. Эхний ээлжинд 20 жилийн хугацаатай байна. Хүүний хувьд давуу эрхтэй ипотекийн зээлээр баталгаажсан бондын хүү 4,5 хувь, энгийн эрхтэй үнэт цаасны хүү 10,5 хувьтай байна. Цаана нь арилжааны банкнуудад 200-аад тэрбум төгрөгийн орон сууцны зээл үнэт цаасанд хамрагдахаар хүлээгдэж байна.
Зээлийн эргэн төлөлт 2013 оны 6 дугаар сараас хойшхи гурван жилийн хугацаанд 99,9 хувьтай байна. Өөрөөр хэлбэл бүх зээл хэвийн төлөгдөж байна. Харин 0,5 хувь нь чанаргүй зээл байгаа. Энэ нь тухайн өрхийн орлого тасалдсан гэсэн үг. Гэхдээ бусад төрлийн зээлтэй харьцуулахад ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн гэж үзэж болно.
-Цаашдаа найман хувийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлэх боломж хир байгаа вэ?
-Бондын буюу үнэт цаасны төлбөрт нийтдээ 2014 оны 3 дугаар сараас хойш 400 орчим тэрбум төгрөг үндсэн болон хүүгийн төлбөрт шилжсэн. Энэ нь нийтдээ 36 сарын турш эргэлтэнд ороод дараа дараагийн зээл авч буй хүнд хүрч байна гэсэн үг юм.