Mobile version coming soon
“МИК ОССК” ХХК толгой компанийнхаа хувьцааг худалдан авлаа
Буцах
2016 оны 09 сарын 05 өдөр

Монголын хөрөнгийн биржийн багцын арилжаагаар “МИК Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчид 2,066,790 ширхэг хувьцаа арилжлаа. Тус компанийн 2 сая 66 мянга 790 ширхэг хувьцааг “МИК Холдинг” групп компанийн охин компани болох “МИК ОССК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид худалдан авахаар захиалга хийж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авсан байна.