Эхлэх огноо:
Хүртэл:
УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “МИК ОССК” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-иудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголоо.
Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,030,173 ширхэг, “МИК актив арван нэг” ХХК-ийн 709,007 ширхэг баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэсэн байна.
Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“МИК ОССК” ХХК нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын есөн компанийг үүсгэн байгуулаад байсан юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дүнг танилцуулж байна.
№ |
ТЗК-ийн нэр |
Үнэт цаасбүртгэсэн огноо |
Гаргасан үнэт цаасны дүн /тэрбум.төг/ |
Зээлдэгчдийн тоо |
1 |
“МИК Актив нэг” ХХК |
2013.12.16 |
322.90 |
7,853 |
2 |
“МИК Актив хоёр” ХХК |
2014.06.25 |
222.05 |
5,898 |
3 |
“МИК Актив гурав” ХХК |
2014.10.21 |
324.60 |
7,059 |
4 |
“МИК Актив дөрөв” ХХК |
2015.01.14 |
452.28 |
9,961 |
5 |
“МИК Актив тав” ХХК |
2015.05.20 |
294.34 |
5,997 |
6 |
“МИК Актив зургаа” ХХК |
2015.08.05 |
261.70 |
5,277 |
7 |
“МИК Актив долоо” ХХК |
2015.11.23 |
293.86 |
5,453 |
8 |
“МИК Актив найм” ХХК |
2016.01.20 |
186.33 |
3,311 |
9 |
“МИК Актив ес ” ХХК |
2016.04.06 |
106.14 |
1,726 |
Нийт |
|
2,464.21 |
52,535 |
Эх сурвалж: http://www.frc.mn/news/1564
УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “МИК ОССК” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-иудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголоо.
Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,030,173 ширхэг, “МИК актив арван нэг” ХХК-ийн 709,007 ширхэг баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэсэн байна.
Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“МИК ОССК” ХХК нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын есөн компанийг үүсгэн байгуулаад байсан юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дүн 2,4 тэрбум төгрөгт хүрээд байна.
<p>Эх сурвалж: http://www.frc.mn/news/1564</p>