Mobile version coming soon
“МИК ОССК” ХХК нь Монгол Улсад анх удаа Олон улсын стандартын байгууллагаас батламжлагдсан мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013” стандартын гэрчилгээ авлаа
Буцах
2017 оны 03 сарын 02 өдөр

 

 

 

 

 

 

 

“МИК ОССК” ХХК нь 2016 оны аравдугаар сараас эхлэн Олон улсын “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO-IEC 27001:2013” стандартыг хэрэгжүүлэхээр бэлтгэсний үр дүнд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ИБУИНВУ-ын BSI компанийн аудиторийн шалгалтанд тэнцэн, энэхүү стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй анхны байгууллага боллоо.  

“МИК ОССК” ХХК нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд  гаргах, ипотекийн зээлийн хөрөнгө худалдан авах, ИЗББ-ийн хэлцэл эрхлэн гүйцэтгэх, хөрөнгө итгэмжлэн удирдагч, үүргийн гүйцэтгэлийг хангуулагчийн үйлчилгээ үзүүлэх зэрэг үнэт цаас гаргах үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийн олон улсын стандартыг баримталсан болохыг баталж, ийнхүү олон улсын нэр хүндтэй байгууллагаас энэхүү гэрчилгээг олгосон байна.

BSI – буюу British Standards Institution компани нь 1901 онд байгуулагдсан Лондонд төвтэй дэлхийн хамгийн анхны стандартын байгууллага бөгөөд 1947 онд байгууллагдсан ISO – International Standards Organization-ны үүсгэн байгуулагчдын нэг юм. BSI нь олон улсад төрөл бүрийн салбарт 32,980 стандартыг боловсруулан тэдгээр стандартуудыг олон улсын стандартын байгууллагад тухай бүр  шилжүүлэн нэвтрүүлдэг арвин туршлагатай байгууллага юм. 2016 оны байдлаар дэлхийн 172 орны төрийн болон хувийн хэвшлийн 80,000 гаруй мянган байгууллага BSI-ийн энэ стандартыг нэвтрүүлж, стандартын удирдлагын тогтолцоогоо шинэ шатанд гаргаад байна.