Mobile version coming soon
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх "МИК ОССК" ХХК-д талархал гардуулав
Буцах
2017 оны 08 сарын 02 өдөр

 

Монгол орон даяар хуурайшилт, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн ой хээрийн түймэр ихэссэнтэй холбоотойгоор түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад туслах сайн дурын хандив, тусламжийн аянд "МИК ОССК" ХХК нэгдэж,10 сая төгрөг хандивласан.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдлагууд энэхүү эх оронч санаачлагыг гаргаж, Онцгой байдлын байгууллага болоод алба хаагчдад сэтгэл санааны дэмжлэг, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлж, хандив өргөсөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөллийг хүлээн авч “Талархал” гардууллаа.

2017 оны 8 дугаар сарын 2-ны байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны хандивын дансанд 775 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 766.713.056 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.