Mobile version coming soon
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олголоо
Буцах
2017 оны 12 сарын 18 өдөр

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “МИК актив арван дөрөв” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Тус компанийн гаргаж буй 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1.45 сая ширхэг хүртэлх баталгаат үнэт цаасыг бүртгэв.

Нийт 145.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас байх юм.

“МИК ОССК” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны хүрээнд 2017 онд тусгай зориулалтын 4 компани нэмж байгуулж, нийт 499 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа.

Эх сурвалж: http://www.frc.mn/news/1899