Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгстэй ярилцлаа.
-Ипотекийн зээл олголт нэг сар гаруй хугацаанд зогссоны эцэст дахин үргэлжилж эхэллээ. Банкууд зээлийн хүсэлт авч эхэлсэн байна.
-Иргэний болон Барьцаа хөрөнгийн тухай хуулийн өөрчлөлтүүдийг баталсантай холбогдуулан банкууд үргэлжлүүлээд зээлийн өргөдлийг хүлээж авч эхэлсэн. Зээлийн өргөдлөө өгчихсөн нэлээд олон хүн хариугаа хүлээж байсан.
Гэхдээ иргэдтэй байгуулах барьцаа хөрөнгийн болон зээлийн гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буй юм билээ. Тэгэхээр эрх зүйн тодорхой зохицуулалттай зарим зүйл заалт өөрчлөгдөх байх.
-Тухайлбал ямар өөрчлөлт орох вэ?
-Хамгийн эхний ээлжинд, тухайн зээлдэгч гэрээний үүргийн дагуу зээлээ төлж дуусгах хугацаа хүртэл гуравдагч этгээдэд байраа түрээслүүлэхгүй, өөр хүмүүст ашиглуулахгүй гэсэн хязгаарлалт нь өөрчлөгдөнө. Энэ нь чөлөөтэй болсон. Гэхдээ үнэт цаасны хөтөлбөрт хамрагдаад найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн орон сууцны өмчлөлийг өөрчлөхөд үнэт цаас гаргасан талын тусгай зориулалттай компанид заавал мэдэгдэх ёстой. Тэр заалт нь хэвээрээ үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, байраа барьцаалж зээл авсан хүн зээл олгосон, барьцаалсан банк болон үнэт цаас эзэмшигчийг төлөөлж байгаа тусгай зориулалттай компаниас зөвшөөрөл авч байж өмчлөгчийнхөө өөрчлөлтийг бүртгүүлэх эрхтэй болно.
-Найман хувийн хүүтэй зээл үргэлжлэх болсноос гадна Засгийн газрын зүгээс хэлсэн мөртлөө хараахан хийгээгүй зүйл бий шүү дээ. Жишээлбэл, найман хувийн хүү таван хувь болгох, 30 хувийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох хүлээлт нийгэмд байна. Энэ нь хэр боломжтой зүйл юм бэ?
-Төрийн байгууллага, яам, тамгын газар олон нийтэд мэдээлэл өгөхдөө заавал албажуулсан байх ёстой. Холбогдох тогтоол, шийдвэрүүд нь гарсан байх ёстой. Урьдчилгаа төлбөрийг бууруулж, 10 хувь болгох шийдвэрийг хэдийгээр Засгийн газар, тухайн салбарыг хариуцсан яам нь Засгийн газрыг төлөөлөөд гаргасан ч орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бусад оролцогч талтай үүнийг тохирч, бичиг баримт үйлдээгүй. Орон сууцны зээлийн хөтөлбөрийн дагалдах журмууд бий. Мэдэгдэлдээ суурилаад эдгээр журмыг өөрчилсний дараа олон нийтэд эцсийн байдлаар хүргэх ёстой. Хуулийн дагуу эрх зүйн бүх бичиг баримт нь бүрдээгүй тохиолдолд үүнийг урьдчилж мэдээлэх нь зах зээлд зарим талаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг, хүмүүсийг төөрөгдүүлдэг.
-Ипотекийн зээлийн эдгээр хөнгөлөлттэй нөхцөлтэй холбоотойгоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Төв банкны баланст бүртгэлтэй 2.45 их наяд төгрөгийг тэтгэврийн нөөц сангийн эхлэлийн хөрөнгө болгож, улмаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй нөхцөлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. МИК энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хоёр төрөлтэй. Давуу эрхтэй хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаас нь 20 жилийн хугацаатай, жилийн хүү нь 4.5 хувь. Энэ хөрөнгийг одоогоор Монголбанк эзэмшиж байгаа. Энэ үнэт цаасыг эзэмшлийнх нь хувьд Засгийн газарт ирээдүйн хөрөнгийн нөөц сан болох тэтгэврийн санд шилжүүлэх тохиолдолд УИХ-аар батлуулж, Засгийн газар, Монголбанк санамж бичиг байгуулах ёстой. Яагаад гэвэл эрх зүйн одоогийн тогтолцоог сайн лавлаад харвал төрийн хоёр байгууллага аливаа том хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ заавал санамж бичгээр баталгаажуулсан байх ёстой. Санамж бичгээ байгуулсны дараа үүнийг хэрхэн нэг байгууллагын хөрөнгөнд тооцуулан шилжүүлэх вэ гэдэг талаараа санхүүгийн зах зээлд үйлчилж байгаа хууль тогтоомжоор зохицуулаад, гэрээлэх боломж нь бүрдэнэ.
Энэ боломжийн талаар одоо хэлэлцэж байна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төсөл, сан байгуулах талаар бичиг баримттай нарийн танилцаагүй тул энэ хувилбар хэр зэрэг ач холбогдолтой, хэр урт хугацаанд хэрэгжих боломжтой талаар тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй байна.
-Моргейжийн хямрал болох нь, Монгол Улс сабпрайм хямрал руу яваад байна уу гэсэн асуудал сөхөгдөөд эхэллээ. Ипотекийн зээлийг багцлан худалдаж аваад үнэт цаасжуулдгийн хувьд МИК үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сабпрайм хямрал бол 2007, 2008 онд АНУ-ын зах зээл дээр их хэмжээний үнэт цаасны үнэлгээ буурсантай холбоотойгоор бий болсон санхүүгийн зах зээлийн донсолгоо байсан. Манай үнэт цаасны зах зээл шинэ. Хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны тухай хуулийн дагуу МИК богино хугацаатай үнэт цаас гаргаж байсан. Түүнийгээ амжилттай хаагаад, үнэт цаасныхаа өр төлбөрийг гэрээнийх нь хугацаанаас өмнө барагдуулж байсан.
Одоо Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбогдуулаад гаргасан үнэт цаас нь урт буюу 20 жилийн хугацаатай, түүний барьцаа, баталгаа болж байгаа хөрөнгө нь АНУ-ын зах зээл дээр үнэт цаас болгоод багцлаад гаргаж байсан зээлийн барьцаа хөрөнгөтэй харьцуулахад арай өөр бүтэцтэй. Нэг ёсондоо, найдвартай чанарыг нь хангахын тулд арилжааны банкуудаар олгож байгаа зээлийн босгыг маш өндөр, нарийн хяналттай тавьсан. Хавтгайруулж олгосон орон сууцны зээл дээр суурилаагүй. Тиймээс МИК-ийн гаргасан үнэт цаас бол Засгийн газрын бонд, Төв банкны үнэт цаасны дараа орох чанарын өндөр үзүүлэлттэй, найдвартай үнэт цаас. Тийм учраас үнэт цааснаас үүдэлтэй хямрал манай улсад болохгүй.
-Нийт чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлд эзлэх орон сууцны зээлийн хэмжээ бага байдаг байх аа?
-Маш бага. Баталгаа хөрөнгө нь орон сууцны зээлийн барьцаа болох орон сууц байдаг учраас үүнтэй холбоотойгоор чанаргүй зээлийн хувь хэмжээ нь 2015 оны эцсийн байдлаар 0.15 хувьтай байгаа.
-Эргээд ипотекийн зээлийн асуудал руугаа оръё. Инфляци Төв банкны зорилтот түвшнээс 2.5 дахин бага байгаа нь ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж олгож байна. Хүүг хэрэв инфляцитай уяж тооцвол инфляци өссөн үед ипотекийн зээлийн хүү дагаад өсөх эрсдэлтэй юм биш үү?
-Хөгжингүй орнуудад орон сууцны зээлийн хүү нь хэлбэлзэлтэй байдаг. Хэрэв инфляцийн түвшин өсөөд Төв банкны баримталж буй мөнгөний бодлогын нэг хэрэгсэл болох бодлогын хүү өссөн тохиолдолд түүнийг дагаад үнэт цаасны болон орон сууцны зээлийн хүү нь хэлбэлзэх талаар гэрээндээ тусгадаг. Тогтмол биш хүүтэй гэсэн үг. Түүнийг манай улсад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Манай орны эдийн засгийн өсөлт хэлбэлздэг. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг тооцож судалгаа хийхдээ төсөв, мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлдог. Гэвч манай улс төсвөө нэг жилээр төлөвлөдөг, нөгөө талаас уул уурхайн эрдэс баялгийн экспортын орлогоос их хамааралтай. Тийм учраас ирээдүйд инфляци хэдэн хувьтай байхыг тооцоолж гаргах туйлын хүндрэлтэй.
-Ипотекийн зээлийн хөтөлбөр Монголбанкнаас Засгийн газарт шилжих дүр зураг ажиглагдаж байна. Гэвч Засгийн газрын санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал биш үү. Жилд улсын хэмжээнд 700-800 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргадаг, харин үндсэн болон хүүгийн төлбөр хэлбэрээр 300 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Ер нь олон улсад орон сууцны санхүүжилтийн ийм хөтөлбөрийг хэн хэрэгжүүлдэг вэ?
-Олон улсын туршлагаас харвал Европын санхүүгийн зах зээлийн бүтэц нь хадгаламжид суурилсан байдаг. Харин үнэт цаасны зах зээлийн талыг нь баримталж хөгжсөн нь Америкийн зах зээл. Үнэт цаасны эргэлт нь идэвхгүй эдийн засагтай зах зээл дээр ажиллахад хүндрэлтэй гэж үздэг. Учир нь АНУ-ын зах зээл маш олон хөрөнгө оруулагчтай. Тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын банк зэрэг оролцогч байгууллага их бий, мөн их хэмжээний хадгаламжийн хөрөнгө эргэлдэж байдаг. Европт ийм ипотекийн зээлийг хөгжүүлдэг тусгайлсан хууль бий. Түүний дагуу ипотекийн банкууд энэ үйл ажиллагааг авч явдаг. Манайд нэгдүгээрт, ийм урт хугацаатай хөрөнгө оруулалтын чиглэлийн банк байхгүй. Хоёрдугаарт, ипотекийн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн мэргэшсэн байгууллага манайхаас өөр хөгжөөгүй байна.
Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь төсөвт томоохон ачаалал үүсгэнэ. Нөгөө талаас Монголбанк анх энэ зах зээлийг хөгжүүлэхэд зориулж урт хугацаатай үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд гаргасан хөрөнгө нь одоо найдвартай үнэт цаас болсон. Энэ нь амжилттай хэрэгжээд явж байгаа нөхцөлд энэ хөтөлбөрийг зогсоох нь сөрөг үр дагавартай. Тэгэхээр Засгийн газар, Монголбанк энэ асуудлаа хоорондоо ярилцаад цаашдын хэтийн төлөвийг тодорхойлох нь зөв зүйтэй байх. Хэр хэмжээний хөрөнгийг аль тал нь хариуцах, эсвэл эдгээрийг бүхэлд нь өөр бүтэц рүү диверсификаци хийх үү гэдгийг Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй. Мэргэжлийн банкуудын төлөөлөл заавал оролцуулах хэрэгтэй. Мөн Сангийн яам үүнд түлхүү оролцох ёстой.
-Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас зах зээлд хэдий хэмжээтэй байгаа вэ?
-МИК нийт 2.1 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан. Түүний 10 хувь буюу 210 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгөөр баталгаажсан энгийн эрхтэй үнэт цаасыг банкууд эзэмшиж байгаа. Түүний жилийнх нь хүү 10.5 хувь. Үүнээс гадна давуу эрхтэй үнэт цаас бий. Жилийн хүү нь 4.5 хувь. Нийт 1.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй эдгээр үнэт цаасанд Монголбанк хөрөнгө оруулж, эзэмшсэн.
-МИК нээлттэй хувьцаат компани болоод нэмэлт хувьцаа гаргасан. Хоёрдогч зах зээлд хэр амжилттай арилжигдаж байна вэ?
-Нийт гаргасан 3.1 сая ширхэг хувьцааны дийлэнх хувийг хуучин хувьцаа эзэмшиж байсан банкууд давуу эрхээ эдлээд худалдаж авсан. Үлдсэн хувьцааг андеррайтер компани, хувь хүмүүс эзэмшиж байгаа. 37 тэрбум төгрөгийн үнэт цаасны төлбөрийг “МИК холдинг” хүлээж авсан.
Анх нэгж хувьцаа нь анхдагч зах зээлд 12 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан бол мягмар гарагийн хаалтын ханшаар 12500 төгрөгт хүрсэн байна. Зах зээлд гарсан цагаасаа хойш үнэлгээ нь өсөж байгаа.
-Энэ онд нэмэлт хувьцаа гаргах уу?
-Компани хувьцаа эзэмшигчдийн дүрмээрээ нийт 30 сая ширхэг хувьцаатай байхаар заасан. Түүний 20.7 сая ширхэгийг хувьцаат компани руугаа шилжүүлээд Хөрөнгийн бирж дээр арилжаанд орсон. Харин хувьцаа гаргах уу гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаад гаргана. Ойрын хугацаанд нэмж хувьцаа гаргахгүй.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн