Хувьцаат компани болсноор засаглал зөв шугамд орлоо
Монголын санхүүгийн зах зээлд нэгэн шинэ салхи салхилуулж, компанийнхаа нийт хувьцааны 15 хувийг олон нийтэд нээлттэй арилжаалаад буй компани бол “МИК Холдинг” ХК. Тус компани нийт 17.6 сая ширхэг хувьцаатай бөгөөд нэмж 3.106.398 ширхэг хувьцааг нийтэд арилжаад байна. Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэгдсэн анхны хувьцаат компани болсон амжилтаар цан цохисон тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа. Тэрбээр “МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-д 2008 оноос хойш гишүүнээр, сүүлийн нэг жилд ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
-“МИК Холдинг” ХК одоогийн байдлаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрхтэй цорын ганц байгууллага болоод байна. Нээлттэй хувьцаат компани болсноор танай компанийн хувьд ямар өөрчлөлт бий болоод байна вэ?
-Нээлттэй хувьцаат компани болсон талаар ярихаас өмнө МИК гэдэг компанийн түүхийг ярих ёстой байх. “МИК Холдинг” компани Төвбанк болон арилжааны 10 банкны санаачлагатайгаар 2006 онд байгуулагдсан. Ингэхдээ Монгол Улсад моргейжийн зах зээлийг хөгжүүлэх, цаашдаа олон улсад хэрэглэж буй санхүүгийн хэрэгслүүдийг улсдаа нэвтрүүлж иргэдийг орон сууцаар хангах зорилго өвөртөлсөн. Үүнээс хойш 2008 онд хөрөнгөөр баталгаажсан анхны үнэт цаасыг гаргасан юм. Харин 2013 он компанийн хувьд хөгжлийнхөө дараагийн шатанд орсон жил байлаа. Учир нь Төвбанк болон Засгийн газраас моргейжийн зээлийн хөтөлбөрийг 2013 оны зургадугаар сараас хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд бид анх 300 тэрбум төгрөгийн бондыг тухайн оны арванхоёрдугаар сард гаргасан бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадаадын олон зөвлөх компаниудтай хамтарч ажилласан. Тухайлбал Малайзын Үндэсний Ипотекийн Корпораци “CAGAMAS” компанийн Гүйцэтгэх захирал байсан зөвлөх, Малайз, Сингапур, Хонконгийн зах зээлд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирм, Эрнст энд Янг компанийн олон улсын санхүүгийн зөвлөх баг зэрэг мэргэжлийн байгуулагуудын зөвлөмжтэйгээр Монгол Улсдаа моргейжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулаад явж байна.
Өнгөрсөн онд компанийн ТУЗ хуралдан бидний үйл ажиллагаа нийгэм болон санхүүгийн зах зээлд хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн гэж үзсэн. МИК нөлөө бүхий үйл ажиллагаатай компани болсон байна. Санхүүгийн хувьд тогтвортой болж, ашиг орлого нь ч баталгаатай боллоо. Тиймээс бид компанийн хүртэж буй ашгийг илүү олон хөрөнгө оруулагчид хүргэн засаглалаа улам сайжруулахаар зорьсон. Моргейжийн хөтөлбөрт хамрагдаж буй олон гэр бүлийн эрх ашиг манай компаниар дамжуулан хөндөгдөж байгаа учир компанийн засаглалыг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Олон улсад засаглалыг сайжруулахын тулд компани өөрөө нээлттэй болох ёстой гэж үздэг. Өмнө нь иргэд зөвхөн орон сууцтай болж, МИК-ийн ашиг орлогыг хүртэх боломжгүй байсан бол одоо хувьцаа эзэмшигч болсноор бий болж байгаа нийт баялгаас дивиденд ногдол ашгийг хүртэх боломж бий болгоё гэдэг зорилго тавин ажилласан. Ингээд манай хувьцаа эзэмшигчид болон зохицуулагч байгууллагууд бидний ажлыг ойлгож, дэмжсэн тул маш богино хугацаанд хувьцаа гаргаж, нээлттэй хувьцаат компани болох энэ ажлыг хийж давлаа.
-Өнгөрсөн хугацаанд найман хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан 78 мянган иргэдээс 47 мянга гаруй иргэний зээл ипотекийн зээлээр баталгаажсан бонд буюу үнэт цаас болжээ. Энэ зээлийн санхүүжилтыг тогтворжуулах, сайжруулах ямар арга зам байна вэ?
-Таны дурьдсанчлан ийм олон өрхийг орон сууцтай болгохын тулд өнгөрсөн хугацаанд өөрийн хувь нэмрээ оруулсан байгууллагуудын нэг бол яах аргагүй МИК. Үүнд 200 тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг оруулж байна. Цаашид энэхүү 200 тэрбум төгрөгөөр хүмүүс дахин орон сууцтай болох боломж бүрдэж байна гэсэн үг. Бидний харж байгаагаар энэ систем нь цаашид өргөжөөд явахаар өөрөө өөрийгөө хангахуйц эргэлт бий болгоно. Энэ хэмжээний хөрөнгийн эргэн төлөлт явж байгаа учир тогтвортой үргэлжлэх боломж бүхий давуу тал бий болгож байна.
-Нээлттэй хувьцаат компани болсноор энэ эргэлтийг илүү дэмжиж өгсөн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, нээлттэй компани болсноороо энэ үйл явцыг хууль, эрх зүйн болон компанийн засаглалын хувьд зөв явуулах давуу тал үүсгээд байгаа юм. МИК бүтцийн санхүүжилтийн инженерчлэл, зуучлал үзүүлдэг газар. Нэг талд нь бүтээгч хөрөнгө оруулагчид буюу компанийн хувьцаа эзэмшигчид байдаг. Нөгөө талд нь бонд эзэмшигч нар. Харин гуравдагч талд моргейжийн хөтөлбөрт хамрагдсан иргэд. Эдгээрийн ашиг сонирхлыг базаж, төвлөрүүлж байгаа газар нь МИК юм. Тэгэхээр МИК-ийн үйл ажиллагаа тогтвортой, засаглал сайтай байснаараа өөрийн хөрөнгийн хөшүүргээр өөрийгөө цаашаа аваад явах боломж бүрдүүлж байгаа юм.
-Та бүхний төлөвлөгөө олон нийтэд ил тод болсон. Улсдаа хамгийн том IPO хийж, 37.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөөд байгаа.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд анхдагч зах зээлийн арилжаа хийгдсэнийг хөрөнгийн зах зээлд оролцогчид, сонирхогчид мэдэж байгаа байх аа. Манай компанийн андеррайтераар “ТиДиБи капитал ҮЦК” компани ажилласан. Энэ компани маш сайн ажилласны үр дүнд бид хүссэн хэмжээний хөрөнгө босгож чадлаа. МИК-ийн үйл ажиллагааны ойрын таван жилийн ажлын талаар мэдье гэвэл үнэт цаасны танилцуулгатай танилцаж болно. Үүн дээр үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаанаас манай хувьцааг худалдан авах боломж бий. Компанийн үйл ажиллагаа тогтвортой, ил тод байгаа нь харагдана. Хоёрдогч зах зээлийн арилжаа өчигдрийн байдлаар /2016.01.12/ 12210 төгрөг болсон байна. Он гарснаас хойш 210 төгрөг буюу 1.8 орчим хувиар хувьцааны үнэлгээ өссөн гэсэн үг. Эндээс МИК-д итгэх итгэл иргэдийн дунд байгаа нь харагдаж байна. Мөн өнгөрсөн долоо хоногийн турш хамгийн их арилжаалагдсан хувьцаа байлаа. Хөрөнгийн биржийн А самбарын анхны компани болсондоо баяртай байгаа. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэхийн тулд өөрсдийнхөө зүгээс төлөвлөсөн бүхнээ хийхийн төлөө ажиллана.
-Ипотекийн зээлээр баталгаажсан бонд дахин гаргана гэж байгаа. Энэ ажлын үр дүн иргэдэд хэрхэн тусах вэ?
-Энэ ажлыг бид байнга хийдэг. Хоёр их наяд төгрөгийн актив гэдэг нь актив талдаа бид моргейжийг худалдан авч байна. Пассив талдаа моргейжийн зээлийг багцлан түүгээр барьцаалсан үнэт цаас гаргадаг энэ процесс явдгаараа л явж байна. Бидэнд компанийн үйл ажиллагааг тэлэх үүднээс Засгийн газрын хөтөлбөрт багтдаггүй, өөрөөр хэлбэл 8 хувийн хүүтэй зээлээс дээш хүүтэй моргейжийн зээлийг худалдан авах сонирхол бий. Үүнд IPO хийж босгосон мөнгөө ашиглана гэсэн төлөвлөгөө байна.
-Ер нь ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад “МИК Холдинг” ХК хэр өргөжсөн бэ?
- Моргейжийн хөтөлбөр манай компанийн үйл ажиллагааг нэлээд дэмжсэн. 2013 оноос хойш компанийн өөрийн хөрөнгө ес дахин нэмэгдсэн. Актив хөрөнгө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар хоёр их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд ашиг нэмэгдэнэ гэсэн үг. 2012 оноос хойш манай өсөлт ямархуу түвшинд хүрснийг энэ хоёр тооноос харж болно.
-Ипотекийн зээлийг үргэлжүүлэх шаардлагатай гэдэгт “МИК Холдинг” ХК-ийн байр суурь нэгддэг. Тэгвэл цаашид ямар алхмаар үргэлжүүлэх нь зөв шийдэл вэ?
-Бидний одоогийн сонгосон зам зөв зам гэж боддог. Моргейжийн хөтөлбөр нь төрөөс сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн эдийн засаг болон нийгмийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөр болж чадсан. Эдийн засгийн ач холбогдолтой гэдэг нь шууд утгаараа иргэдийг орон сууцтай болгож, хуримтлал бий болгож байна. Өмнө нь хүмүүс мөнгөө цуглуулж байгаад байр худалдан авдаг байсан бол одоо урьдчилгаа төлбөр 30 хувиа төлөөд орон сууцны зээлд хамрагдан байртай болж байна. Мөн нийгмийн хувьд томоохон ач холбогдолтой хөтөлбөр. Орон гэртэй болсон хүн эдийн засаг, санхүүгийн хувьд илүү хариуцлагатай болдог. Иргэд урьдчилгаа төлбөрөө төлөхийн тулд мөнгөө цуглуулдаг болж байна. Цалингаа аваад зээлийн төлбөрөө төлдөг болсноор тансаг хэрэглээнд гэхээс илүүтэй амьдралынхаа бодит хэрэгцээнд зарцуулж байна. Манай компани энэ зах зээлийн томоохон оролцогчийн нэг болсон байгаа.
-Та манай улсын санхүүгийн салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Манай санхүүгийн систем технологи талаасаа дэлхийд тэргүүлэгчдийн дунд орно. Манайд нэвтэрсэн интернэт банкны үйлчилгээ гэхэд Америкийн зарим нэг муж улсын арилжааны банкинд нэвтрээгүй байна. Гэхдээ санхүүгийн салбарын зарим нэг хэрэгсэл Монголд хараахан нэвтрээгүй. Энэ нь санхүүгийн зах зээлд гэхээсээ илүүтэй ерөнхий эдийн засагт оролцож буй оролцогчдын оролцооны асуудлаас болж байгаа. Мэдээлэл дутмаг байх шиг. Нөгөө талаас энэ талаарх ойлголт дулимаг байна. Тэгэхээр эдийн засгийн нэг үе өнгөрөхөөр санхүүгийн бусад хэрэгслүүд орж ирэх байх. Ерөнхийдөө бид бусдаас нэг их хол хоцроогүй, хөл нийлүүлж яваа гэж бодож байна. “МИК Холдинг” ХК-ийн хувьд энэ бол эдийн засаг дахь шинэ үзэгдэл. Манай компани эдийн засагт болон санхүүгийн зах зээлд нөлөө үзүүлэхүйц компани болоод байна. Тиймээс тодорхой хэмжээний үүрэг хүлээн, хариуцлагаа биелүүлж явна.
Эх сурвалж: Mongolian Economy
Сэтгүүлч Г.Орхон